Herald Tribune сонины 2007 оны 12-р сарын 17-ны дугаарт гарсан нийтлэлийг орчуулсан Монголбанкны Валютын газрын эдийн засагч Н.Өнөржаргал
Зарим эдийнзасагчдын таамаглалд
стагфляци дурьдагдахболов
Вашингтон: Дэлхий нийтийн хэмжээнд эдийн засгийн уналт, инфляцийн өсөлт нэгэн зэрэг бий болох нөхцөл бүрэлдээд байна.
JPMorgan Chase-ын эдийн засагчийн мэдээлснээр, тайлант улирал болон дараагийн улирлын дэлхийн эдийн засгийн өсөлт сүүлийн дөрвөн жилд ажиглагдаагүй хамгийн бага гарахаар байгаа бол, инфляци сүүлийн арван жилдээ хамгийн өндөрт хүрч болзошгүй байна.
АНУ-ын эдийн засагт сүүлийн 16 жилд тохиолдоогүй орон сууцны үнийн уналт болж болон арилжааны банкуудын зээл буурсан нь дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдыг зогсооход хүргэж болзошгүй гэж Америкийн Төв банкны ерөнхийлөгч асан Alan Greenspan үзэж байна. Үүний зэрэгцээ, Хятадын болон зарим хөгжиж буй орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлт нь эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийг дэлхийн хэмжээнд нэмэгдэхэд хүргэв
Лондон дахь Morgan Stanley-ын эдийн засагч Joachim Fels-ын үзэж байгаагаар цаашид өндөр хөгжсөн орнуудад эдийн засгийн өсөлтийн хурдац удааширан эсвэл өсөлт зогсож үүний зэрэгцээ инфляци нэмэгдэн стагфляци бий болох хандлага бий болжээ.
Харвардын Их Сургуулийн эдийн засагч Martin Feldstein болон зарим эдийн засагчид энэхүүстагфляцийг 1970-аад он болон 1980 оны эхэн үед дэлхийн эдийн засагт бий болсон үзэгдэлтэй адилтган үзэж байгаа ч тэр үед газрын тосны үнэ 10 дахин нэмэгдсэн нь АНУ-ын ажилгүйдэл болон инфляцийн түвшинг жилийн 10 хувиас давахад хүргэсэн. АНУ-ын Холбооны Нөөцийн банк болон бусад улс орны Төв банкуудад эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэдэг дээр хүндрэл учирч байна.
Төв банкуудын хэрхэн шийдвэр гаргаснаас дэлхийн эдийн засгийн уналт зогсох эсвэл үнийн өсөлт нэмэгдэх болно. Фючерсийн зах дээр арилжаа хийгчдийн үзэж байгаагаар 2007 оны 11 дүгээр сарын Америкийн хэрэглээний үнийн өсөлт сүүлийн хоёр жилд хамгийн ихээр өссөн болохыг АНУ-ын засгийн газраас мэдээлсэн боловч АНУ-ын Холбооны Нөөцийн Банк эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодлогыг явуулсан хэвээр байна.
Инфляци нэмэгдэхийн сацуу зэрэг эрэлт удааширч байгаа үед Төв банкууд хүссэн хэмжээгээрээ уян хатан байдлыг бий болгож чаддаггүй болохыг Нью Йорк дахь JPMorgan-ны David Hensley хэлж байна. Түүний судалгааны багын үзэж байгаагаар тайлант улирал болон дараагийн улиралд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.4 хувьтай байж инфляци 3.5 хувьтай гарч байгаа нь 1982 оны эдийн засгийн өсөлт удаашран 0.7 хувьд хүрч, жилийн инфляцын түвшин 13.7 хувьтай байсан үетэй харьцуулахад хамаагүй дээр нааштай үзүүлэлт юм (ОУВС-ын боловсруулан гаргасан).
Энэ нь зөвхөн АНУ-ын асуудал биш. Европын улс орнуудын инфляцийн түвшин 2001 оны 5 дугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрч 11 дүгээр сард жилийн 3.1 хувиар өссөн нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой.
Австрийн Төв банкны ерөнхийлөгч Klaus Liebscher зунаас хойш газрын тосны үнийн огцом өсөлт, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь инфляцийн түвшин нэмэгдэхэд голлон нөлөөлсөн гэж хэлсэн.
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан Хятадын инфляци нэмэгдэж байна. Эдийн засаг нь хурдацтай өсч байгаа Хятадын хэрэглээний үнийн өсөлт сүүлийн 11 жилд хамгийн ихээр нэмэгдэн 11 дүгээр сард 6.9 хувьд хүрэв.
Хятад болон бусад хөгжиж буй улс орнууд эдийн засгийн өсөлтөөгэхээсээ илүүтэйгээр мөнгөний хумих бодлогыг явуулж инфляцийг барихыг оролдож байна. Гэхдээ эдгээр улс орнууд үндэсний валютаар шууд, шууд бус замаар америк доллар эсвэл евротой уясан байсан тул энэ талаар төдийлэн амжилт гаргаж чадсангүй. Энэ нь тэдний үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чангарахад хүргэж, эдийн засгийн өсөлтийг бууруулах хүүний түвшинг өсгөхөд саад болно.
Morgan Stanley-ын эдийн засагч Joachim Fels-ын хэлснээр дэлхийн инфляцийн дарамт эдийн засгийн өсөлт өндөр, тэлэх мөнгөний бодлогыг явуулж байгаа хөгжиж буй улс орнуудад илүүтэйгээр бий болж байна. Эдгээр орнууд дотооддоо татаас өгөх хэлбэрээр газрын тосны үнийн өсөлтөөс эдийн засгаа хамгаалах гэж оролдож байгаа инфляцийг нэмэгдүүлэх нэмэлт шалтгаан боллоо. Хятад, Энэтхэг болон зарим хөгжиж буй орнуудад дотоодын нефтийн бүтээгдэхүүний үнэ хямд байгаагаас эрэлт нь өндөр байна.
Дэлхийн эдийн засгийн зөвхөн инфляци нэмэгдэж байгаа тохиолдолд хүүний түвшинг нэмэгдүүлэх бодлогыг авч хэрэгжүүлж болно. Харин АНУ болон Европын улс орнуудын эдийн засгийн өсөлт удааширч байгаа үед Төв банкууд хүүг бууруулах шаардлагатай. АНУ-ын Холбооны Нөөцийн Банк сүүлийн дөрвөн сард өөрийн бенчмарк зээлийн хүүгээ жилийн нэг хувиар буурууллаа. Харин Европын Төв банк зээлийг бууруулахаар төлөвлөж байснаа оронд нь зээлийн өртгийг тогтвортой барьсан юм.
Bloomberg-ийн эдийн засагчдын 12 дугаар сарын 3-наас 10-ны хооронд хийсэн судалгаагаар 3 дугаар улиралд 4.9 хувьтай гарсан АНУ-ын эдийн засгийн өсөлт 4 дүгээр улиралд 1 хувь болж буурах төлөвтэй байна

0 сэтгэгдэл:
Post a Comment